Хүчит бөхийн барилдаанд аймгийн харцага Б.Бадамдорж түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-02-12 21:57:30
Дорноговь /МОНЦАМЭ/. Айлчлан ирж буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан хоёрдугаар сарын 11-нд Дорноговь аймгийн Сайншанд хотноо боллоо.
Үндэсний бөхийн барилдаанд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн арслан Б.Батзориг,  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Н.Гончигтавхай, аймгийн заан М.Бямбадорж тэргүүтэй аймаг, сумын цолтой болон залуу 32 бөх зодоглов. Хүчит бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат аймгийн харцага Б.Бадамдорж түрүүлсэн бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат аймгийн арслан Н.Гончигтавхай үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул аймгийн арслан Б.Батзориг, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар тус тус шалгарав. Барилдааныг тус аймгийн Дэчинчойнхорлин хийд, Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулжээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ