21 дүгээр зуунд төрсөн тамирчдын дотроос анхны олимпийн аварга тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-12 13:43:39
ПЁНЧАН. /КАЗИНФОРМ/. АНУ-ын 17 настай тамирчин Редмонд Жерард нь 21 дүгээр зуунд төрсөн тамирчдын дотроос анхны олимпийн аварга боллоо гэж Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ мэдэгджээ.

“Р.Жерард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын эрэгтэйчүүдийн слоупстайл буюу сноубордоор уруудан гулгахдаа үсрэлттэй үзүүлбэр гүйцэтгэх төрөлд алтан медаль хүртсэн байна. Р.Жерард нь 2000 оны 6 дугаар 29-нд төрсөн” хэмээн ОУОХ мэдээнд тэмдэглэсэн байна.

Р.Жерард 87,16 оноогоор тэргүүн байранд орсноор Олимпийн тоглолтод ялалт байгуулсан сноубордын төрлийн хамгийн залуу тамирчин болсон байна. Өмнө нь сноубордын төрлөөр олимпийн аварга болсон хамгийн залуу тамирчнаар АНУ-ын тамирчин Сейж Коценбург тодорч байжээ. Тэрбээр аварга болох үедээ 18 настай байжээ.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ