Хаврын чуулганаар 104 хууль, тогтоолын төсөл хэлэлцүүлэхээр санал ирүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хэлэлцэж, тогтоол баталлаа. Хэлэлцэх асуудалд нийт 104 хууль, тогтоолын төсөл орсон бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай болон Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх асуудлаас хасах санал гаргасан ч гишүүдийн олонх дэмжсэнгүй.
2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд оруулах хууль тогтоомжийн талаар хууль санаачлагчдаас урьдчилсан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 3, УИХ дахь намын бүлгүүд, Байнгын хороодоос 57, Засгийн газраас 44, нийтдээ 104 хууль тогтоомжийн санал ирүүлжээ.
Тогтоолын төслийг боловсруулахдаа хэлэлцэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан хууль тогтоомжуудыг эхэлж хэлэлцэхээр оруулах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоомжийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байхаар тогтоох зарчим баримталсан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл Хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг УИХ-ын даргад зөвшөөрөхөөр төсөлд тусгасан гэдгийг хэллээ.
Гишүүдийн зүгээс УИХ-ын нэр хүндийг өргөх асуудалд анхаарч, гишүүдийн ёс зүй болон бусад асуудлыг зохицуулах хүрээнд хуулийн төсөл боловсруулан хэлэлцэх шаардлагатай гэж байна. Мөн АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс Эдийн засаг болон тогтвортой хөгжлийн асуудлаар хуулийн төсөл орж ирэхгүй байгааг шүүмжилж, Засгийн газар ажлаа хангалтгүй хийж байна хэмээн байр суурь илэрхийлэв. Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Засгийн газрын зүгээс шаардлагатай хуулийн төслүүдийг өргөн барина. Нийт 44 хуулийн төсөл хэлэлцүүлэхээр санал өгсөн. Засгийн газар хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах үүрэгтэй. УИХ-ын гишүүн бүрт хууль санаачлах эрх нь бий. Гишүүд өөрсдөө ажлаа хангалтгүй хийж байна" хэмээн хариулав.
Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллаас хасах санал гаргасан ч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй.
Ингээд Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжт чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө.

Н.Туяа