Засгийн газрын ээлжит хуралдаантай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-02-06 11:08:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш Хэнтий аймгийг зорих тул ээлжит хуралдааныг өнөөдөр буюу мягмар гарагт 13.00 цагаас зарлаад байна. 
Өнөөдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, Дүрэмт хувцасны эдэлгээний хугацаа батлах тухай, Агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээний тухай, Ажиллах хүч, мэргэжилтний тухай зэрэг асуудал хэлэлцэх юм байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Ноолуур” хөтөлбөр батлах болон Улаан буудайн урамшууллын тухай хэлэлцэж, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн талаар танилцуулга сонсохоор төлөвлөжээ. 
Н.Туяа
Холбоотой мэдээ