Тив, дэлхийд өрсөлдөх өсвөрийн туйванчид тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүндийн өргөлтийн өсвөр үеийн 2018 оны аварга шалгаруулах тэмцээн "Хүч" спорт хорооны зааланд хоёр өдөр үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа.
Энэ тэмцээнд 16 байгууллагын 190 тамирчин хүч, ур чадвараа сорьсон бөгөөд өсвөрийн улсын рекорд 16 тогтоож, нэг дэд мастер цолтон төрсөн байна. Жилээс жилд цар хүрээгээ тэлэх болсон өсвөрийн УАШТ-д Увс, Завхан аймгаас өсвөрийн тамирчид ирж оролцсон нь бас нэг онцлог байв. Энэхүү тэмцээнээс Ази тивийн болон ДАШТ-д өрсөлдөх өсвөрийн шилдэг туйванчдыг сонгон шалгаруулж байгаа юм.

Д.Өлзий