Настай эмэгтэйг хүчиндэж дээрэмдсэн этгээдийг баривчиллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-02 16:48:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс  2 дугаар сарын 1-ний өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны байранд 62 настай иргэнийг үл таних залуу айлган сүрдүүлж хүчиндээд, 300.000 төгрөгийг дээрэмдэн зугтаасан хэргийг илрүүлээ. 
Уг хэргийг  Налайх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух, эрхэлсэн ажилгүй, 33 настай Э гэгч үйлдсэн болохыг хяналтын камераар илрүүлэн  баривчлаад шалгаж байна. Иймд иргэн та бүхэн өөрсдийн санаачилга хамтын оролцоонд түшиглэн амьдарч буй орчноо хяналтын камерын бүс болгосноор өндөр настан, эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд болон өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, гэмт хэргийг халуун мөрөөр нь түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэхийг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ