Жанжин Д.Сүхбаатартай холбоотой 500 гаруй эд зүйлсийг дэлгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч, гарамгай жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд түүний эдэлж хэрэглэж байсан зүйлс, түүхэн бичиг, эд баримтыг дэлгэсэн үзэсгэлэн өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийв.
Үзэсгэлэнг нээж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ, “МАН-ын үүсгэн байгуулагч, их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд МАН-аас санаачлан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд их жанжны эдэлж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримт, эд зүйлсийг дэлгэн харуулсан тус үзэсгэлэнгийн нээлтээр ойн арга хэмжээ эхэлж байна” гэлээ.

Үзэсгэлэнгийн түүхэн бичиг баримт, эд зүйлсийг Д.Сүхбаатарыг сурталчлагч Очирын Баатар гуай 1966 оноос өнөөг хүртэл 53 жилийн турш цуглуулжээ. Анх тэр хүний үйл хэргийг сурталчлахаар II сургуульд ханын сонингоор эхэлж байсан бол одоо үзмэр баяжсаар жанжин Д.Сүхбаатарын амьдралын замнал, түүхэн гавьяа, тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн үүрэг намтар түүхийг харуулсан уран зураг, баримал, марк, мөнгөн тэмдэгт, гэрэл зураг гээд 500 гаруй цуглуулгатай болжээ. Түүний цуглуулгад н.Бүдбазарын зурсан “Д.Сүхбаатар” уран зураг, нэрт барималч Ү.Болдын дипломын ажлынх нь эх загвар болох “Сүхбаатар, Ленин” баримал, 1933 оны мөнгөн тэмдэгт, марк, Д.Сүхбаатарын хөшөөний анхны эскиз, Зоос гоёл чимэглэлийн газрын даргаас дурсгасан цорын ганц хувь болох жанжны хөрөг бүхий медаль зэрэг үзмэр багтжээ.
Үзэсгэлэн өнөөдөр олон нийтийн хүртээл болох бөгөөд уг үзэсгэлэнд тавьсан нийт үзмэрийг О.Баатар гуай МАН-д шилжүүлэн өгөх юм байна.

Д.Сарантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал