Спортын бүжгийн аймгийн аваргыг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-22 13:20:21

Спорт бүжгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 12 сарын 4-нд Спортын ордонд болно. Аймгийн Боловсрол соёлын газар, Биеийн тамир спортын газар, Ирмүүн бүжгийн холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээнийг 7-15 нас, 16 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар шүүж, спортын аймгийн аварга бүжигчинг шалгаруулах аж.

Өвөрхангай аймагт анх 2006 онд бүжгийн холбоо байгуулагдсан бөгөөд сүүлийн жилүүдэд спорт бүжгийн төрлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, сум бүрт дасгалжуулагч багш бэлтгэсэн байна. Тиймээс уг бүжгийн төрлийг өрсөлдөхүйц хэмжээнд хөгжсөн хэмээн үзэж өнгөрсөн оноос эхлэн аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж өргөжүүлээд байгаа юм. Тэмцээнд ихэвчлэн өсвөр насныхан оролцдог учраас цаашид насанд хүрэгчдийн дунд тусад нь зохион байгуулж байхаар төлөвлөж байгаа гэнэ.

Спорт бүжиг нь өөрийн гэсэн хөдөлгөөний дүрэмтэй ба мэргэжлийн хэмжээнд шигшигдсэн бүжигчид оролцдог. Спортын бүжгийн Ирмүүн клубт 80 орчим хүүхэд суралцдагаас 30 нь энэ төрлөөр хичээллэж, энэ жил улсын хэмжээний тэмцээнүүдээс 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль аваад байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ