“НИК” ХХК-ийн Завхан салбар дизель түлшний 17 хоногийн нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-30 18:11:15

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд шатахууны бизнес эрхэлж буй нийт 59 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс “НИК” ХХК-ийн Завхан НХС нь нэг агуулах, 27 шатахуун түгээх станц, 103 ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Эднийх ХОВО, Нордцбенц маркын нийт долоон автомашин дөрвөн чиргүүлтэй бөгөөд Улаангом, Толгойт агуулахуудаас шатахуунаа татан авч борлуулдаг ажээ. Жилдээ дунджаар 7100-7300 тонн шатах тослох материалыг аймгийн хэмжээнд борлуулдаг байна. Аймгийн нийт шатахууны зах зээлийн хэмжээ жилд 16,000 тонн гэж тооцоолдог бөгөөд түүний 50 орчим хувийг нь  тус салбар нийлүүлдэг ажээ. Өнөөдрийн байдлаар тус салбарын шатахууны нөөц А-80  270 тн, АИ-92 168.1 тн, АИ-95 8.6 тн, дизель түлш 259.3 тн, тос тослох материал 14,0 тн нийт 720,2 тн нөөцтэй байна.  Шатахуун тосны нөөц А80 42 хоног, Аи-92 18 хоног, Аи 95 40 хоногийн нөөцтэй байгаа бол дизель түлш 17, тос 26 хоногийн нөөцтэй байна. Ойрын үед нефтийн гадаад үнэ, онцгой албан татвар нэмэгдсэн, долларын ханш суларсан зэрэг нөхцлүүдээс шалтгаалан шатахуун импортлогч компаниудын тал хувь нь шатахуун оруулж ирэхээ больсон бөгөөд зарим компанийн салбарууд борлуулалтаа зогсоосноос үүдэж манай салбарын станцуудын шатахууны нөөц багасч байгаа талаар НИК ХХК-нийн Завхан салбараас мэдээлэл өгөв.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ