Цэцэрлэгийн багш нар эрүүл мэндийн анхан шатны тусламжийн сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-21 21:24:58

Хөвсгөл аймгийн сургуулийн өмнөх боловсролын багш, туслах багш бүхий 80 багш “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтанд оролцож   бага насны хүүхдүүдэд  эрүүл мэндийн анхан  шатны тусламж үйлчилгээг   үзүүлэх  онол, арга зүйн  талаарх  мэдээллийг  авч дадлага ажил хийснээрээ энэ удаагийн сургалт онцлог боллоо.

Сургалтын  үеэр  аймгийн хэмжээнд ажиллаж буй  төрийн 36, хувийн хэвшлийн 4 цэцэрлэгт  бүлэг бүрийн  тоогоор  эмнэлгийн анхан шатны  тусламж үйлчилгээнд хэрэглэх  нийт 4 сая төгрөгийн үнэ бүхий аптекийг өгч, сургалтыг Боловсрол соёлын газар, Эрүүл мэндийн газар, НҮБ-ын хүүхдийн сан, Солонгосын сайн дурын “КOICA” байгууллага хамтран  зохион байгуулжээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ