Сураггүй болсон иргэнийг хайж байна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-11-21 15:07:10

 Иргэн М гэгч сураггүй болсон гэх дуудлагын дагуу Онцгой байдлын 11 албан хаагч Буянт голын дагуу эрэн хайх ажиллагааг явуулж байна.

Эрлийн ажиллагаанд нийт 11 албан хаагч ажиллаж байгаа. Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт оршин суудаг иргэн М энэ сарын 17-нд 22.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ. Ар гэрийнхэн нь хоёр хоногийн дараа аймгийнхаа Онцгой байдлын газарт мэдэлэл өгчээ. Онцгой байдлын аврагчид Буянт голын дагуу эрэн хайх ажиллагааг явуулж буй юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ