Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын тоо хоёр дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-29 19:22:20
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Дэлхийн зөн ОУБ-аас Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Тарагт, Зүүнбаян-Улаан, Баянгол сумдын ерөнхий боловсролын 15 сургуульд “Нэг сургууль-10 клуб" аяныг амжилттай хэрэгжүүлж байна.
Аяны үр дүнд Хүүхдийн өөрөө удирдах байгууллага, клуб, хамрагдах сурагчдын тоо хоёр дахин нэмэгдэж, 298 Хүүхдийн өөрөө удирдах байгууллага, клубт 6150 гаруй сурагчид хамрагдаж байна. Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжиж, оролцоог нэмэгдүүлэх замаар сургууль дээрх хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, клубын үйл ажиллагааг тогтмолжуулж, сурагчдын амьдрах ур чадварыг нэмэгдүүлэн сургуулийн орчин дахь хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого, үйл ажиллагааг сайжруулах нь тус аяны зорилго юм. Энэ хүрээнд багш, сурагчдыг чадавхжуулах чиглэлээр төрөл бүрийн сургалт, хэлэлцүүлгийг хоёр жилийн турш зохион байгуулж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ