700 гаруй сурагч цасанд боогдон сургуульдаа ирээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-28 14:30:54
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөдөө нутгаар цас их хэмжээгээр орж, сумаас алслагдсан малчин айл өрхүүд цасанд боогдон харилцаа, холбоо тасарсны улмаас 700 гаруй сурагч хичээлдээ ирж чадаагүй байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт их байсан учир сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хааж, энэ сарын 22-ны өдөр хичээл эхэлсэн юм. Гэвч Бат-Өлзий, Хархорин, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Баян-Өндөр, Нарийнтээл, Баянгол, Хайрхандулаан сумдаас хүүхдүүд сургуульдаа ирж чадаагүй бөгөөд нийт сургуулийн ирц 69,4 хувьтай байгаа аж. Хамгийн их нь Баян-Өндөр сумын 195 хүүхэд сургуульдаа ирж чадаагүй байна.
Аймгийн БСУГ-аас хүүхдүүдийг хичээл номонд нь цаг тухайд хамруулахын тулд яаж ажиллах талаар чиглэл авахаар БСШУЯ-нд хандаад байгаа юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ