Хоёрдугаар сарын сүүлээр хүйтний эрч суларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-26 22:49:36

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт хоёрдугаар сард агаарын температур нутгийн хойд хэсгээр 23-28 гргадус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 34-39 градус хүйтэрнэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн,  нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ