Дэлүүн суманд 150 хүүхдийн дотуур байр барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын бүрэн дунд сургуульд 150 хүүхдийн дотуур байрны барилга баригдахаар болж, нэг тэрбум төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад тусгаж өгчээ.
Дотуур байрны барилгын ажил ирэх хавраас эхлэх бөгөөд энэ онд багтаан ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн байна.
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум нь аймгийн төвөөс 150 км алслагдсан, хүн ам олноор төвлөрсөн томоохон сумдын нэг юм. Тус сумын сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд 1400 сурагч суралцаж байна. Үүнээс 500 сурагч дотуур байранд амьдардаг аж. Сургууль нь 1974 онд баригдсан 75 хүүхдийн хоёр, 100 хүүхдийн нэг дотуур байртай байсан ба өнөөдрийг хүртэл хоёр дахин их ачааллаар ажиллаж ирсэн байна.
Ө.Нурболат