Ан агнуураас орон нутгийн төсөвт 585 сая төгрөг төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-23 15:59:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай, Баяннуур, Бугат, Булган, Буянт, Дэлүүн, Ногооннуур, Толбо сумдын агнуурын бүс нутгуудаас энэ онд тусгай зориулалтаар 10 угалз, 9 тэх агнуулах зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон байна.

Мөн дөрвөн мянган ширхэг загас, бүргэд тэжээж буй хүмүүст зориулж 50 шар үнэг агнахыг зөвшөөрчээ.

Уг үйл ажиллагаанаас орон нутгийн төсөвт 585 сая төгрөг орно гэж төлөвлөж байгаа аж. Хуулиараа эдгээр орлогын 50-иас доошгүй хувийг тухайн аймаг, сумын нутаг дэвсгэр дэх амьтны аймгийг хамгаалах, агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад зарцуулах ёстой байна.  

Дашрамд дурдахад, 2017 онд тус аймгийн нутаг дэвсгэрээс 12 угалз,  найман янгир ямаа, 4 бугыг тусгай зориулалтаар агнуулснаас орон нутгийн төсөвт 745 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ