Улаанцав аймагтай хамтын ажиллагаа тогтоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав аймагтай хамтран ажиллахаар боллоо.
Энэ оны нэгдүгээр сарын 18-19-нд Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон албаны төлөөлөгчид Улаанцав аймагт айлчилж хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.
Талууд худалдаа эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор ажиллахаар тохиролцжээ.
Мөн энэ онд ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймагт бүтээн байгуулалт өрнүүлэх, Улаанцав аймагт Дорноговь аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилж үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар албаныхан төлөвлөсөн аж.
Дашрамд дурдахад тус аймаг гадаад харилцаагаа өргөжүүлж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн, Дархан муумянган хошуу, Японы Шизүока муж, ОХУ-ын Буриад Улсын Эрхүү хоттой хамтран ажиллаж байгаа юм.

Х.Эрдэнэбулган