Дутуу төрсөн нярайн амь нас баталгаатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-11-20 14:17:58

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нярай судлалын тасаг  олон улсын жишигт нийцсэн нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үзүүлэх орчин үеийн тоног төхөөрөмж, иж бүрэн кабинеттай боллоо.

Тус тасаг 1987 оноос нярайн эндэгдлийг бууруулах, үйлчилгээ эмчилгээ хийх зорилгоор байгуулагдсан ч өнөөг хүртэл орчин үеийн тоног төхөөрөмжтэй болж амжаагүй байсан юм. Тэгвэл энэ удаад 100 орчим сая төгрөгийн өртгөөр орчин үеийн шаардлагад нийцсэн тохижилт хийж чаджээ.

Төрөлт ихсэхийн хэрээр нярайн эндэгдэл нэмэгддэг. Ийнхүү олон улсын жишигт нийцсэн эмчилгээний кабинеттай болсноор 500 граммаас дээших жинтэй хүүхэд бүрийг амьдруулах боломж бүрдлээ хэмээн эмч, сувилагч нар хэллээ.

Энэхүү Нярай судлалын тасгийг  УИХ-ын гишүүн С.Одонтуяа, JCI- ийн Монгол дахь төлөөлөгч М.Батбаяр, Монгол Улсаас ХБНГУ-д сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадарж, "Итгэл-Хавдаргүй Монгол" сангийн тэргүүн Э.Эрдэнэ нар богино хугацаанд иж бүрнээр тохижуулж өгчээ.

Өнгөрсөн жил тус тасагт 11260 нярайд тусламж үзүүлж байсан бол дутуу нярайн эрчимт эмчилгээний хэсэгт 1530 нярайд тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ