Эрдэнэхайрхан сумын эмнэлэг дулааны алдагдалгүй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 13:58:19

Завханы Эрдэнэхайрхан сумын эмнэлэг дулааны алдагдалгүй байгальд ээлтэй загвар эмнэлэг боллоо.

Барилга байгууламжийн дулаан алдагдлын дийлэнх  хувь нь цонх,  хана, дээвэр,  шал гэх мэт хаших бүтцээрээ алдагддаг гэдгийг мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Гэвч үүнийг эдийн засгийн үр ашигтай аргаар шийдвэрлэх арга замыг оновчтой хэрэгжүүлж чадаагүйгээс ашиггүй зардал гарч саяхныг хүртэл төдийлөн үр дүнд хүрэх боломжгүй байсныг  “Эрчим Хүчний Үр Ашиг” төслөөр шийдвэрлэх боломжтой болсон билээ. 

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн  Эрчим Хүчний Үр Ашиг төсөл 2014 оны зун Улиастай  сумын тавдугаар цэцэрлэгийн барилгад дулаан техникийн засвар шинэчлэл хийсэн бөгөөд энэ удаа Эрдэнэхайрхан  сумын Эрүүл мэндийн төвийн барилгад  сум, аймгийн ОНХС-ийн  болон Германы Эдийн Засгийн Хөгжил Хамтын Ажиллагааны Яамны хамтарсан хөрөнгө оруулалтаар 230 сая төгрөгийн өртөгтэй засвар шинэчлэл хийж улсын комисст хүлээлгэн өглөө. Барилгын засварын ажлыг Завханы Сэрвэн Овоот ХХК 45 хоногийн хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ