Дэлхийд анх удаагаа дроноор хүний амь аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2018-01-19 13:47:20
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Энэ долоо хоногийн пүрэв гарагт буюу өчигдөр Австрали улсын зүүн эрэг орчимд далайн давлагаанд автаж байсан өсвөр насны хоёр хүүг бага оврын, алсын удирдлага бүхий нисгэгчгүй нисэх аппарат буюу дроноос хөвдөг төхөөрөмж шидэн амийг нь аварсан байна. Энэ нь дрон ашиглан хүний амь аварсан дэлхийн анхны тохиолдол боллоо гэж тус улсын холбогдох албаны хүмүүс мэдэгджээ.
 
“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, тухайн үед наран шарлагын газрын ойролцоо Асвстралийн аврагчид болон төрийн албаныхны хамтарсан аврах сургуулилт болж байсан аж.
 
Хоёр хүү гурав гаруй метр өндөр давлагаанд автаж буй нь дроны камерт үзэгдсэнээр аврах ажиллагааг шуурхай явуулжээ. Дрон хүүхдүүдэд хүрэхэд ердөө 70 секунд зарцуулсан гэнэ. Австралийн засгийн газрын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, энэ нь аврагчдын зарцуулах хугацаанаас зургаа дахин бага хугацаа юм байна.

https://www.youtube.com/watch?v=07FA8bAV1-k
Г.Доржханд
 
 
Холбоотой мэдээ