Литвийн ГХЯ: Монголын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авсан гэдэг нь ташаа мэдээлэл

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
dorjkhand@montsame.mn
2018-01-18 22:50:25
ВИЛЬНЮС. /Литвийн ГХЯ/. “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгэнд эгдүүцсэн Литвийн Ерөнхийлөгч Монголтой хийх худалдаагаа хязгаарлалаа” гэсэн мэдээлэл зарим цахим хуудаст нь гарсантай холбогдуулан Литвийн ГХЯ уг мэдээллийг няцаан “Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл” гэлээ.
 
Литвийн ГХЯ-наас өнөөдөр гаргасан мэдэгдэлд “Литва болон Монгол Улсын хоёр талын харилцаа өргөжин тэлсээр байна. Манай хоёр улс нь олон салбарт идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагаагаа аажмаар бэхжүүлсээр байна” гэжээ.

Мөн уг мэдэгдэлд “Олон улсын тавцанд Литвийн нэр хүндийг харлуулах зорилгоор Литвийн болон гуравдагч талуудын эсрэг ташаа мэдээлэл тараасан анхны тохиолдол нь энэ биш юм” гэсэн байна.

http://www.mfa.lt/default/en/news/foreign-ministrys-statement-on-false-information-in-the-public-domain
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ