Ерөнхийлөгч ирэх ням гарагт Хан-Уул, Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзалт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 21-ний ням гарагт Хан-Уул, Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзахаар болж, уулзалтын товоо зарлав.
Тэрбээр тус өдрийн 11.00 цагаас Соёлын төв өргөөнд Хан-Уул дүүргийн иргэдтэй, 15.00 цагаас Монгол бөхийн өргөөнд Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзахаар тогтсон байна. Үүний өмнө буюу энэ сарын 20-ны өдрийн бямба гарагт Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, нийгэм улс төр, эдийн засаг болон цаг үеийн сэдвээр харилцан ярилцаж, тэдний санал бодлыг сонсох нь.
Б.Туул