“Баянголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-15 17:48:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийн орныг бүрдүүлэх зорилго бүхий “Баянголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа  өнөөдөр нээлтээ хийлээ.

Үзэсгэлэн худалдааг Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, Баянгол дүүргийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй бөгөөд өнөөдрөөс ирэх сарын 25-ныг дуустал III орооллын “Апекс” үйлчилгээний төвийн В1 давхарт үргэлжлэх юм. Үзэсгэлэн худалдаанд уламжлалт гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, бэлэг дурсгалын зүйл болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 150 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ