Онцгойгийнхон гар бөмбөгөөр өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газрын дэргэдэх Ахмадын зөвлөлөөс өнгөрсөн амралтын өдрүүдэд Гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 96 жилийн ойг угтаж явуулсан уг тэмцээнд 9 багийн 63 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Энэхүү тэмцээнд Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн 1 дүгээр багийн хамт олон тэргүүлж шилжин явах цом, медаль, мөнгөн шагналын эзэд боллоо. Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 96 жилийн ойг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид энэчлэн олон төрлийн ажил зохион байгуулан угтаж байна.

Б.Батхүү