Хятад улсын экспорт, импорт 14.2 хувиар өсчээ
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Хуан Сунпин өнөөдөр 2017 оны БНХАУ-ын экспорт, импортын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Тэрээр хэлэхдээ “Өнгөрсөн онд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал сэргэж, Хятад улсын эдийн засаг тогтвортой өсөлттэй байсан нь манай улсын гадаад худалдаа нэмэгдэж, экспорт, импортын хэмжээ өсөлттэй гарсан” гэв.
Гаалийн статистикаас харахад, Хятад улсын экспорт импортын хэмжээ өнгөрөгч онд 27.7 их наяд юаньд хүрсэн нь 2016 оныхоос 14.2 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Үүнээс экспорт 15.3 их наяд юань буюу 10.8 хувиар, импорт 12.4 их наяд юань буюу 18.7 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр гадаад худалдааны тэнцлийн зөрүү 2.8 их наяд юаньтай гарчээ.
“Ерөнхийд нь дүгнэхэд, өнгөрөгч оны манай улсын гадаад худалдааны салбар эргээд тогворжиж, гадаад худалдааны нөхцөл байдал чамлалтгүй амжилттай байлаа. Гэвч олон улсын эдийн засаг, гадаад худалдаанд тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйлүүд байсаар байгаа нь тус салбарын хөгжил олон сорилтуудтай тулгарахыг харуулж байна” хэмээн Хуан Сунпин хэлэв.

А.Анхбаяр