Олон улсын өдрийг угтаж хамтран ажиллах байгуулагууд зөвлөлджээ

ОРОН НУТАГТ | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 16:37:04

Дэлхий нийтээр жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг.

Энэхүү өдрийг  угтан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд энэ сарын 17-нд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд уулзалт хийжээ.

Уулзалтаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”–ийг тэмдэглэх аймгийн нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэн санал бодлоо солилцсон байна. Аймгийн хэмжээнд энэхүү өдрийг тэмдэглэх ажлыг салбар дундын хамтын ажиллагаагаар шийдвэрлэх, хамтран ажиллахаар санал бодлоо нэгтгэн ажлын удирдамжийг боловсруулжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ