Баянхошуу, 100 айл орчимд агаарын бохирдол хамгийн их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-12 09:48:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж буй 11 харуулын цэгээс ирсэн мэдээллээр Баянхошуу, 100 айл орчимд агаарын чанарын индекс 1000-1400 гарчээ.

МҮОНРТ, Толгойт, Баруун 4 замд 402-501 заасан байна. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр агаарын чанарын индекс 50 байхад цэвэр гэж үздэг бол 501-ээс дээш гарсан үед маш их бохирдолтойд тооцдог. Энэ тохиолдолд удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрдэг байна. Индекс 101-250-тай буюу агаар бага зэргийн бохирдолтой бөгөөд хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртдөг байна.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ