Европын зах зээлд бүтээгдэхүүнээ татваргүйгээр гарахад GSP+ төслийн шаардлагыг хангах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2018-01-11 08:57:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 9-нд буюу өнгөрсөн мягмар гарагт "Улаанбаатар" зочид буудалд "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн талаар олон талыг оролцуулсан бодлогын ярилцлагыг хэрхэн явуулах тухай" хэлэлцүүлэг сургалт зохион байгуулав.

Тус хэлэлцүүлэг сургалтад зарим улс төрийн намын төлөөлөл, ХНХЯ, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, МҮЭХ, МАОЭХ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бизнес инкубатор төв, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Дүлий иргэдийн холбоо, "Түгээмэл хөгжил төв" зэрэг төрийн болон  ТББ-уудын төлөөлөл оролцсон юм. Анх удаа зохиож буй уг хэлэлцүүлэг, сургалтыг Нидерландын олон намын ардчиллын институтийн шинжээч Scheltens Jerom удирдан явуулсан.

Дашрамд дурдахад,
Европын холбооноос Армен, Боливи, Гүрж, Киргиз, Монгол, Пакистан, Парагвай, Филиппин зэрэг Ази, Латин Америкийн хөгжиж байгаа орнуудыг Европын зах зээлд гаалийн татваргүйгээр бараа бүтээгдэхүүнээ экспортлох  нөхцлийг бүрдүүлэхийн тулд /GSP+/  төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Дээрх төсөлд хамрагдсан улс орон бүр Олон улсын хүний эрхийн холбогдох конвенцүүдийг бүрэн ханган биелүүлсэн байх шаардлага тавьсан байна. Иймд төсөлд хамрагдсан улс орон бүр тухайн оронд хүний эрхийн талаар тулгамдаж байгаа тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд  өөр өөрийн төсөл бичиж, хэрэгжүүлснээр  Европын зах зээлд гаалийн татваргүйгээр бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжоо нээх ёстой. Энэхүү сургалтын гол зорилт нь энэ боломж нээхэд чиглэгджээ.

Манай орны хувьд,  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах талаар олон жил тууштай үйл ажиллагаа явуулж байгаа "Тэгш нийгэм холбоо" ТББ-аас Европын Ардчилалын төлөөх түншлэл байгууллага, Клуб Мадрид байгууллага, Нидерландын олон намын Ардчиллын институттэй хамтран "Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга зам"-ыг тодотгохын тулд  INSPIRED + Mongolia төслийг 2017 оны есдүгээр сарын 30-наас 2018 оны 11 дүгээр сарын 30 хүртэл  нийтдээ15 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр
зорьж байгаа юм.

Т
ус төслийн зорилт үйл ажиллагааг танилцуулах зорилгоор өнгөрсөн хугацаанд "Тэгш нийгэм холбоо" ТББ-аас Улаанбаатар болон Завхан, Сүхбаатар, Хэнтий, Орхон, Булган аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, тухайн аймаг орон нутгийн удирдлага, төрийн бус байгууллагын төлөөлөл, нийт 450 хүнтэй уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн талаар санал солилцох ярилцлагыг зохион байгуулжээ.

"INSPIRED+Mongolia" төслийн хүрээнд Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал нь НҮБ-аас батлан гаргасан Эдийн засаг нийгэм, соёлын тухай Олон улсын пакт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пакт, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай Олон улсын пакт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Олон улсын конвенци, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас батлан гаргасан Алагчлахгүй байх /ажил, хөдөлмөр эрхлэлт/ тухай 111 дүгээр конвенци зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай олон талын уулзалт ярилцлага зохион байгуулж, тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх арга замын талаар кампанит ажил өрнүүлж, эрх баригчдаар тодорхой шийдвэр гаргахад нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулах
ад оршиж байгаа юм.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ