Хүүхдийн ханиад томуу ихэссэнтэй холбоотой шууд утсаар зөвлөгөө өгч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-10 22:13:05

Завхан/МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчин, хүүхдийн нүдний ханиад ихэссэнтэй холбоотой аймгийн Нэгдсэн эмнэлэг “Хүүхдийн эмч зөвлөж байна” нэртэй шууд утас ажиллуулж эхэллээ.

Энэхүү утсаар дамжуулан иргэд, эцэг эхчүүд томуу, хүүхдийн томуу төст өвчин ханиад дэгдэлтийн талаарх зөвлөгөө авч болох юм байна. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд очиж үзүүлж болох ажээ. Шууд утас нь өдөр бүр өглөөний 9:00 цагаас шөнийн 22:00 цаг хүртэл иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах юм байна.
Хүүхдийн тасгаар он гарсаар 178 хүүхэд зөвлөгөө авч эмчлүүлжээ. Хэвтэж эмчлүүлэх тасгийн ачаалал одоогоор гайгүй, харин өдрөөр үзэх эмчийн ачаалал их байгаатай холбоотой Нэгдсэн эмнэлгээс утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг нээгээд байгаа ажээ.
Дашрамд ханиад томуу улирлын чанартай өвчин. Яг энэ үед дэгдэлт нь нэмэгддэг. Одоогийн байдлаар өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад гайгүй байна. Энэ нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч, зөвлөгөө өгч байгаатай холбоотой юм хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгаас мэдээлэв. 

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ