Монголбанкны Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдана гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хариулахдаа “УИХ-аар Төв банк болон салбарын эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх шинэчлэх асуудлыг хэлэлцэж буйтай холбоотойгоор буруу ташаа мэдээлэл яригдаж байгаад санаа зовж байна. Төслөөр Монголбанкны Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх биш одоогийн хэрэгжиж буй хуулиар олгогдсон хэт их эрх мэдлийг хязгаарлах, хяналтад оруулах, хариуцлагатай болгох зохицуулалтыг тусгасан.
Мөн цалингийн асуудал хөндөгдөж байгаа, холбогдох хуулийн дагуу өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгч нарын цалинг УИХ тогтоодог. Монголбанкны Ерөнхийлөгч Монгол Улсын Шадар сайдын жишгээр, Дэд ерөнхийлөгч нар Засгийн газрын гишүүний жишгээр цалинждаг. Монголбанкны Ерөнхийлөгч нийт ажилтнуудынхаа цалинг тушаалаар тогтоодог бөгөөд энэ хооронд үүссэн зөрүүг шийдвэрлэх үүднээс төсөлд холбогдох зохицуулалтыг оруулсан” гэсэн тайлбарыг хийж байв. Ийнхүү дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.