Сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд мотоцикльтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-10 11:43:14
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн сумдын мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд нэг бүр нь 2.8 сая төгрөгийг үнэтэй, хамгаалалтын малгай, өвлийн бээлий, нүдний шил зэргээр бүрэн тоноглогдсон, сайн чанарын Япон мотоциклийг ХХААХҮЯ-наас хүлээлгэж өглөө.

Ингэснээр мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд малчдад төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх боломжтой болж байгаа юм.
Анх 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сумдын мал эмнэлгийн үржлийн тасгийн бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүдэд УАЗ фургон машиныг өгч байжээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ