Өсвөрийн цанын аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-01-06 13:02:37
Увс /МОНЦАМЭ/. Цанын спортын дэд мастер Г.Цэвээний нэрэмжит "ЦАНАХҮҮ- 2018” өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах цанын тэмцээн өчигдөр Хяргас суманд болж өндөрлөлөө.
Тамирчид дөрвөн насны ангилалаар найман зайд уралдсан байна. Эрэгтэй 17-18 насныхны 10 км-т 1-р байрыг Малчин сумын Ц.Батзаяа, 2-р байрыг Зүүнговь сумын А.Гантулга, 3-р байрыг мөн сумын Г.Ганзориг эзэлсэн байна. Харин 7 км-т охидоос 1-р байрыг Зүүнговь сумын Б.Юмжаргал, 2-р байрыг тус сумын Б.Мөнхжаргал, 3-р байрыг Өндөрхангай сумын Б.Жаргалмаа нар хүртжээ. Тэрчлэн 5 км-ын зайд 15-16 насны хөвгүүдээс эхний гурван байрыг Малчин сумын Э.Буянхүү, Б.Өсөхбаяр, Д.Отгонбаяр нар эзэлсэн бол охидоос Зүүнговь сумын Г.Болормаа, Д.Мөнхцэцэг, Хяргас сумын Б.Болормаа нар шалгарсан байна.
Нэг км-ын зайд уралдсан 13-14 насны хөвгүүдээс Б.Бат-Эрдэнэ, Д.Батзаан, А.Нямбаяр нар, охидоос Х.Сумъяа, Б.Уянга, Б.Дэлгэрмаа нар эхний гурван байр эзэлжээ. Тэрчлэн 500 метрийн зайд 11-12 насны хөвгүүдээс А.Тэмүүлэн, Д.Энхбаяр, О.Бямбабаатар нар, охидоос Э.Энхзул, Б.Дуламсүрэн, Х.Энхчимэг нар тэргүүлсэн байна. Байр эзлэгсдийг харж байхад тэмцээний гол өрсөлдөөн Хяргас, Зүүнговь сумын тамирчдын дунд явагджээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ