2018 он НҮБ-ын тэргүүний хувьд сорилтын жил байх болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхий дахинд 2017 онд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ юу гэж хэлж байсан, сая 2018 онд юу гэж хэлэв, түүний хандлага нэг жилийн өмнөхөөс хэр өөрчлөгдсөнийг харьцуулсан нийтлэл Хятад улсын төрийн мэдлийн "Шиньхуа" агентлагт гарсныг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
НҮБ. /Шиньхуа/. Одоогоос нэг жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсныхоо дараахан Антонио Гутерриш “2017 оныг энх тайвны жил болгоно” гэж итгэл төгс амлаж байлаа. Ингэж амлаж байсан НҮБ-ын тэргүүн А.Гутерриш 2018 он гарсны дараа дэлхий нийтэд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ сэтгэл түгшсэн харцтайгаар “Дэлхий дахины нөхцөл байдал үнэхээр хүнд, “улаан гэрэл асаан түгшүүр зарламаар хэмжээнд хүрээд байна” гэв
Дэлхий даяар үндсэрхэг үзэл, гадаадынхныг үзэн ядах хандлага болон эрх тэгш бус байдал өдрөөс өдөрт газар авч, уур амьсгалын өөрчлөлт хурдсаж, хүний эрх “аймшигтайгаар” зөрчигдсөөр байна гэж тэрбээр анхаарууллаа.
2017 онд тэрбээр шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ “Нэг л асуулт намайг шаналгаж байна. Зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа улс орнуудын зовж зүдэрсэн сая сая хүмүүст яаж туслах вэ гэсэн асуулт” гэж байв. Харин одоо дэлхийн нөхцөл байдлын талаарх түүний үзэл бодол нэг жилийн өмнөхөөс эрс дордоод байна.
Одоогоор, дэлхийн хэмжээнд 65 сая хүн зэвсэгт мөргөлдөөнөөс дайжин орон гэрээ, эх орноо орхин яваад байгаа бол хүмүүнлэгийн тусламж хэрэгцээтэй байгаа хүмүүсийн тоо 91 саяас даваад байгаа аж.
Өнгөрөгч 2017 онд болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нэгэн хуралдааны үеэр А.Гутерриш Солонгосын хойгийн нөхцөл байдлыг “Дэлхийн энх тайван болон аюулгүй байдалд аюул заналхийлж буй хамгийн том, эгзэгтэй асуудал” гэж тодорхойлохын сацуу “Хэрвээ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд цэргийн ажиллагаа явуулбал бидний санаанд багтамгүй их хэмжээний гарз хохирол учрах болно” гэж байсан билээ.
Харин тэрбээр сая шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ “Цөмийн зэвсгийн талаарх дэлхий нийтийн түгшүүр Хүйтэн дайнаас хойших хамгийн дээд хэмжээнд хүрээд байна” гэлээ. Гэхдээ тэрбээр “Солонгосын хойгийн нөхцөл байдлыг сайжруулахад нөлөөлөх аливаа эерэг өөрчлөлтийг би хэзээд баяртайгаар хүлээн авах болно” гэсэн юм.
Ирэх онд болох Пёнчаны өвлийн олимпийн наадамд БНАСАУ-ын тамирчдыг оролцуулах асуудлыг авч хэлэлцэхийн тулд холбоо барих шугам сүлжээгээ нээсэнтэй нь холбогдуулан НҮБ-ын тэргүүн хоёр Солонгосыг магтан сайшаалаа. Мөн дэлхийн уур амьсгал бидний төсөөлснөөс ч илүү хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж байна гэж тэрбээр онцлон тэмдэглэлээ
Өнгөрөгч 2017 онд АНУ болон НҮБ хоорондын харилцаа нэлээд таагүй байлаа. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх Парисын хэлэлцээрээс гарахаар шийдсэнээ 2017 оны зургадугаар сард, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан ба соёлын байгууллага буюу ЮНИСЕФ-ээс гарахаар шийдсэнээ 10 дугаар сард АНУ нийтэд мэдэгдсэн юм. Мөн НҮБ-д өгдөг санхүүжилтээ танана гэж АНУ нэг бус удаа мэдэгдээд байгаа юм.

Хэдийгээр АНУ тэргүүтэй зарим нэг улс таагүй хандаж байгаа хэдий ч энэ дэлхий ертөнцийн бүх хүмүүсийг нэгтгэж, эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэж буй НҮБ-ыг, олон талт хамтын ажиллагааг дэмжиж буй улс орнууд, байгууллагуудын тоо нэмэгдсээр байгаад баяртай буйгаа НҮБ-ын тэргүүн илэрхийлсэн байна.
Одоогоор дэлхийн хэмжээнд 120 мянга гаруй цэнхэр дуулгатан буюу НҮБ-ын энхийг сахиулагч 15 газарт үүрэг гүйцэтгэж байна. Бүх газарт энхийг сахиулах үйл ажиллагаа дэвшилттэй байна. Энэ тусгай хүчнийхний ололт амжилтын талаар ярих бүртээ НҮБ-ын тэргүүн А.Гуттериш нүүрэндээ инээмсэглэл тодруулж байдаг юм.
Дэлхийн ядуурлыг бууруулахад Хятад улсын оруулж буй хувь нэмрийг НҮБ-ын тэргүүн мөн өндрөөр үнэлж байна.Түүний хэлснээр, дэлхийн ядуурлыг бууруулахад Хятад улсын оруулсан хувь нэмэр дангаараа 70 гаруй хувьтай байна.
НҮБ-ын тэргүүн шинэ оны мэндчилгээгээ "Одоогоор бидэнд олон сорилт бэрхшээл байгаа хэдий ч бид энэ дэлхий ертөнцийг илүү амар амгалан, аюулгүй болгож чадна гэдэгт би итгэлтэй байна. Бид зөрчил мөргөлдөөнд цэг тавьж, үзэн ядалтыг даван туулж, нийтлэг үнэт зүйлсээ хамгаалан авч үлдэж чадна. Эв нэгдлийг бэхжүүлэх нь чухал юм. Бидний ирээдүй өнөөдөр хэр эв нэгдэлтэй байхаас шалтгаална" гэж
хэлээд төгсгөжээ.
Г.Доржханд