Дилов хутагт Б.Жамсранжавын лагшин биеийн адистад мөргөх гэсэн иргэд музей үзэгчдийн тоог нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-04 21:45:56

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Музей 2017 онд орон нутгийг судлах танхим, алдартнуудын танхимын үзмэрийг нийт 45000 хүнд үзүүлж үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс насанд хүрэгчид 30000, хүүхэд 10000, харин гадаадын 5000 иргэн музей үзжээ.

Өнгөрсөн жил музей үзэх иргэдийн тоог түрүү жилээс нэмсэн нэг шалтгаан нь Завхан аймгаас тодорсон Дэмчиг бурханы хувилгаан Дөвчин Дилов хутагт Б.Жамсранжавын Лагшин биеийн адистад Их шүтээнийг хутагт хувилгаадынхаа танхимд сүншиглэн залсан явдал юм. Учир нь их хутагтын лагшин биеийн адистаас адис авах гэсэн иргэн бүр музей үзэж Дилов хутагтын үүх түүхийг сонсож үзэх тоо нэмэгдсэн байна. Мөн тус музей өнгөрсөн жил таван удаагийн музейн нэг өдрийг шинэ содон үзмэрээр баяжуулж төрөлжүүлэн иргэдэд үзүүлжээ.

Эдгээр иргэд Завхан аймгийн түүх, угсаатны зүй, зан заншлын онцлог байгаль, ан амьтдын үзмэрээс гадна түүх, шашны ховор үзмэрүүдийг үзэж сонирхжээ. Мөн алдартнуудын танхимыг энэ жил үзэгчдийн 60 орчим хувь нь үзсэн байна. Өдгөө алдартнуудын танхимд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди болон Дорнын их найрагч Б.Явуухулан, богино өгүүллэгийн мастер Л.Ванган, Хөдөлмөрийн баатар Д.Намхайнямбуу, Ш.Отгонбилэг нарын эдэлж хэрэглэж байсан эдлэлүүдээс гадна 8012 метрийн өндөрт орших Гималайн нурууны Шишапангма ууланд анх удаа Монгол үндэсний хувцастай авиралт хийсэн монгол хүн, “Уулсын оргил өөд” ТББ-ын тэргүүн, уулын спортын Олон улсын хэмжээний мастер Ө.Батманлайгийн өмсөж гарсан хувцас, төрийн далбаа, уулын хэрэглэл бүхий танхим бий. Түүнчлэн Завхан нутгаас төрөн гарсан есөн хутагтын авис жанлав бүхий эдлэл хэрэглэл, тэдний үүх түүхийг бүрэн эхээр нь дэлгэсэн танхим байдаг ажээ. 

Өнгөрсөн жил музей үзэх иргэдийн тоог түрүү жилээс нэмсэн нэг шалтгаан нь Завхан аймгаас тодорсон Дэмчиг бурханы хувилгаан Дөвчин Дилов хутагт Б.Жамсранжавын Лагшин биеийн адистад Их шүтээнийг хутагт хувилгаадынхаа танхимд сүншиглэн залсан явдал юм. Учир нь их хутагтын лагшин биеийн адистаас адис авах гэсэн иргэн бүр музей үзэж Дилов хутагтын үүх түүхийг сонсож үзэх тоо нэмэгдсэн байна. Мөн тус музей өнгөрсөн жил таван удаагийн музейн нэг өдрийг шинэ содон үзмэрээр баяжуулж төрөлжүүлэн иргэдэд үзүүлжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ