Мөсний зузаан машин явах хэмжээнд хүртэл бэхжээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-04 10:31:55
Ховд /МОНЦАМЭ/ 2018 оны нэгдүгээр сарын эхний өдрүүдийн байдлаар Ховд голын мөсний зузаан 36см, Долооннуурынх 35см, Дундцэнхэр голынх 35см, Буянт голынх 74см, Булган голынх 27см, Төгрөг голынх 26см, Чоно‑Харайхын гол мөсөн зах, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна.
Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг УЦУОШГ‑аас онцгойлон анхааруулж байна.
Ховд аймгийн нутгаар шинэ он солигдох агшинд цас орж цэвэр агаарт гарч аялах, хөдөө аав  ээж дээр очих гээд төв суурин газрын хүмүүс унаа машин хөлөглөн явах тохиолдол ихсэж байна.
Ялангуяа Хар ус нуур тойрсон Буянт, Манхан, Чандмань, Дөргөн,Мянгад сумдын малчин өрхүүд нуурын зэгсэнд орж өвөлжих гарц гарамаар анхаарал болгоомжтой зорчихгүй бол мөсний зузаан, даац зузаарч хараахан бэхжээгүй байгааг сум орон нутгийн удирдлагууд иргэдэд сэрэмжлүүлэх хэрэгтэй байгаа ажээ.
2017-2018 оны өвөл 12 сар хүртэл тус аймгийн нийт нутгаар цасгүй, цаг агаар тогтуун байсны улмаас мөс гүн хөлдөөгүй байгаа болохыг мэргэжлийн байгууллагууд удаа дараа сэрэмжлүүлж байна.
                                                                                                                                                            А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ