Замын компаниуд Усны тухай хууль зөрчжээ

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 10:17:12

Ховд голын сав газар Баруун бүсийн босоо тэнхлэгийн 187,9 км авто замын гүйцэтгэгч Хятадын  “Эйч Кэ Би Интернэшнл”, Чайна Хуаши интерприйзи компаниудын үйл ажиллагаатай байгаль орчинд үзүүлж байгаа үр нөлөөтэй танилцжээ.

Баруун бүсийн босоо чиглэлд тавигдах замын зурвасын  нэгдүгээр багц төслийн ажлыг Азийн хөгжлийн банкны  хөрөнгө оруулалтаар  БНХАУ-ын   “Эйч Кэ Би Интернэшнл” ХХКомпани  53,9 км хар зам болон бетон  гүүр барихаар ажлаа эхлээд байгаа юм.

Замын ажил  эхлүүлсэнтэй холбоотой Буянт голын ай сав дагуу туслах хоёр замын бааз байгуулж,  хайрганы бутлуурын үйлдвэр байгуулсан байна. Түр байрласан замын баазуудын эргэн тойронд хууль бус хамгаалалтын зурвас татсан нь Усны тухай хууль зөрчсөн үйлдэл болсон байна гэж Ховд голын сав газар үзжээ.

Ховд голын сав газар энэхүү хууль бус үйлдлээ таслан зогсоож хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах шаардлага тавьж гаргасан зөрчлийг газар дээр нь арилгуулахаар ажиллаж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ