УИХ дахь намын бүлгүүд хуралдсангүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах хуваарьтай ч хуралдаан хийсэнгүй.
Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд хуралдахаар тов гаргаад байсан юм. Энэ долоо хоногт УИХ-аар банкны тухай хуулиудын анхны хэлэлцүүлгийг хийхээс гадна Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах, “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх хуваарьтай байгаа. Бүлгүүд эдгээр асуудлуудыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэх байсан ч өнөөдөр хуралдаан хийсэнгүй.

Н.Туяа