МАН-ын Удирдах зөвлөл хуралдаан зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-25 13:49:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагаас хуралдаан зарлажээ.

МАН-ын Бага хурлын Анхдугаар чуулганаар өнгөрөгч 11 дүгээр сарын 24-нд тус намын Удирдах зөвлөл 29 гишүүнийг шинээр томилж баталсан. Өмнө нь 33 гишүүнтэй байсан Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 29 болгож өөрчилсөн бөгөөд өнөөдөр анхны хуралдаанаа хийх гэж байгаа аж. Гэхдээ тус хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх гэж буй нь тодорхойгүй байна. 

Шинээр томилсон Удирдах зөвлөлийн гишүүдэд: 

1.Д.Амарбаясгалан /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/
2.Ц.Бат-Энх /МАН-ын нарийн бичгийн дарга/
3.М.Энхболд /УИХ-ын дарга/
4. Л.Энх-Амгалан /УИХ-ын дэд дарга/
5.Д.Хаянхярваа /УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/
6.Я.Содбаатар /УИХ дахь бүлгийн дэд дарга/
7.Б.Саранчимэг/ УИХ дахь бүлгийн дэд дарга/
8.Ө.Энхтүвшин /УИХ-ын гишүүн, Шадар сайд/
9. Ц.Нямдорж /УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд/
10.Г.Занданшатар /УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга/
11. Ц.Цогзолмаа /УИХ-ын гишүүн БСШУС-ын сайд/
12.Сү.Батболд /УИХ-ын гишүүн/
13. Ж.Эрдэнэбат /УИХ-ын гишүүн/
14.Т.Аюурсайхан/УИХ-ын гишүүн/
15. Г.Солтан/УИХ-ын гишүүн/
16.С.Бямбацогт/УИХ-ын гишүүн/
17. Л.Оюун-Эрдэнэ/УИХ-ын гишүүн/
18. Ж.Энхбаяр/УИХ-ын гишүүн/
19.Д.Тогтохсүрэн/УИХ-ын гишүүн/
20.Ж.Мөнхбат/УИХ-ын гишүүн/
21. Ц.Гарамжав/УИХ-ын гишүүн/
22.Д.Оюунхорол/УИХ-ын гишүүн/
23.М.Оюунчимэг/УИХ-ын гишүүн/
24. Г.Мөнхцэцэг/УИХ-ын гишүүн/
25.Су.Батболд /Нийслэлийн засаг дарга/
26.Д.Содбилэг/УИХ-ын гишүүн/
27.Д.Сарангэрэл/УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд/
28.Ж.Ганбаатар/УИХ-ын гишүүн/
29.Ч.Улаан /УИХ-ын гишүүн/ нар сонгогдсон юм. 

Н.Туяа
Холбоотой мэдээ