Зочид буудлуудад одны зэрэглэлийн гэрчилгээ, батламж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-12-25 12:00:03
Улаанбаатар/МОНЦАМЭ/.  Дээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох улсын комиссын дүгнэлтээр одны зэрэглэлд тэнцсэн зочид буудлуудад гэрчилгээ, батламж гардууллаа.

Батламжийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” TӨҮГ-ын дарга Б.Пүрэвжав нар гардуулсан юм. 

Энэ удаад  зочид буудлын зэрэглэл тогтоох улсын комиссоос  9 зочид буудалд зэрэглэл олгохоор тогтжээ. Өнгөрсөн 10, 11 дүгээр сард Улаанбаатар хот,  Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь, Хэнтий, Өвөрхангай аймаг дахь зочид буудлуудын үйл ажиллагаатай  танилцсан байна.

Одоогийн байдлаар Монгол Улсад олон улсын сүлжээ болон дотоодын хөрөнгө оруулалттай 532 зочид буудал үйл ажиллагаа явуулж буйгаас 70 зочид буудал II-V одны шаардлага хангаж, зэрэглэлээ баталгаажуулаад байгаа аж.
 Б.Заяа
Холбоотой мэдээ