47 багийн эмчийг унаажуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-22 12:33:26
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг 126 багтай бөгөөд эдгээр багийн 98 нь хөдөөгийн баг юм. Хөдөөгийн болон төвөөс алслагдсан иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор багийн эмч нарын унааг шинэчлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ онд нийт 47 багийн эмчийг унааг шинэчилжээ.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 19 багийн эмчийг унаажуулсан бол өнөөдөр 17 эмчид, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 4, Эрүүл мэндийн сайдын багцаас 9 нийт 47 багийн эмчийг мотоцикльтой болголоо. Энэ нь нийт эмч нарын тал хувь нь бөгөөд ирэх онуудад үлдсэн эмч нарын унааг шинэчлэх ажээ. Багийн эмч нарын унааг бүрэн шинэчилсэнээр малчид иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ цаг алдалгүй түргэн шуурхай хүрэх ач холбогдолтой ажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ