Өвөлжилтийн нөхцөл байдал, бэлтгэл ажлын талаар асуулгын хариуг хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-19 15:26:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Өвөлжилтийн өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар асуулга тавьжээ. 

Энэхүү асуулгад Отроор өвөлижиж, хаваржихад хэрхэн зохицуулалт хийх, бэлчээрийн даац хэтэрч байгаад ямар арга хэмжээ авах, малчдын эрүүл мэндийн асуудалд хэрхэн анхаарах, малчдын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл 70.1 хувьтай байгаад дүгнэлт хийж, хэрхэн шийдвэрлэх, өвөлжилт хүндэрсэн үед онцгой байдлын алба хаагчид бэлэн эсэх, хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж хангагдсан эсэх, малчдыг орлоготой болгох, мал махны экспортыг нэмэгдүүлэхэд ямар бодлого барьж байгаа, хальтиргаа гулгаа үүссэн үед авто зам арчлалтын компаниуд бэлэн эсэхийг тодруулсан байна. Асуулгын хариуг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар бичгээр хүргүүлсэнтэй дараах холбоосоор http://parliament.mn/n/zbgo танилцаж болох юм. 
Н.Туяа
Холбоотой мэдээ