"Төмөр нар" монголын уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunzaya@montsame.mn
2015-11-18 15:29:52

Энэ сарын 13-ны өдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн "Төмөр нар" монголын уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж  эхэллээ. 

Энэхүү киноны зохиолч Ж.Буянтөгс нь  хүүхэд насны алдаа оноо, гэнэн томоогүй үйлдэл болон одоогийн нийгмийн бодит байдлыг харуулахыг зорьжээ. Тэрээр ярихдаа, “Хүүхэд хэрхэн төлөвшихөөс ямар хүн болох эхлэл тавигддаг. Өнөөдрийн үйлдэл маргаашийн дадал болох юм. Тиймээс томчууд хүүхдийнхээ хүмүүжилд багаас нь анхаарч зөв жолоодох ёстой гэдгийг уг киногоор харуулахыг хичээсэн” гэв.  

Уг  киноны ерөнхий найруулагчаар Лодойдамбын Ган-Эрдэнэ, Зохиолч продюссерээр Жанцмаагийн Буянтөгс, Продюссер Пүрэвсүхийн Бэрхээдэй, Санжаабээрэнгийн Орхонтуул нарын баг хамт олон ажиллажээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ