“Чингис хаан” нисэх буудал 1.2 сая дахь зорчигчиддоо хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-15 11:55:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаар энэ онд анх удаа 1.2 сая зорчигч үйлчлүүлжээ.

Нисэх буудлын удирдлагууд өнөөдөр 1.2 сая дахь зорчигчдод буюу өглөө 07.35 цагт “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд буусан “МИАТ” компанийн ОМ-136 аяллын агаарын хөлгийн 103 зорчигч болон тус хөлгийн багийн гишүүдэд хүндэтгэл үзүүлсэн байна.
2013 онд 1.1 сая зорчигч хүлээж авч байсан “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйлчлүүлэгчийн тоо жил бүр тасралтгүй өссөөр байгаа юм. Тус нисэх буудал нь өнөөдрийн байдлаар гадаад, дотоодын 15 агаарын тээвэрлэгч байгууллагатай хамтран ажиллаж байна. МИАТ компани нь Москва, Сөүл, Берлин, Стамбул зэрэг хот руу тогтмол 15, Дубай, Бангкок, Дели, Хошимин хотод захиалгат 9 нислэг үйлдэж байгаа юм.
Холбоотой мэдээ