Ховд аймагт цасгүй шахам байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн нутгаар өнгөрсөн оны өвөл цас оролгүй хавартаа золгосон бол энэ жилийн өвөл нийт нутгаар бас л цасгүй хараар өвөлжиж байгаа нь малын туурайд халтай, мал усгүйдэж байна. Малыг холоос тууж усалж байгаагаас эцэж турах, зутрах, олон мал нэг дор олноор бөөгнөрөх зэрэг таагүй нөхцөл бүрдэж болзошгүй байдалтай байна.
Ховд аймагт 2017 оны зуншлага нийт нутгийн 10 орчим хувьд хэвийн, 70 орчим хувьд гандуу, 20 гаруй хувьд гантай байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу, малын тоо толгой хэт ихэссэний улмаас мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байна.
Аймгийн нийт 79 багийн нутгаар бэлчээрийн даац, багтаамжийн хэмжээг тодорхойлсон байдлаас харахад: нийт нутгийн 5 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 17 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 10 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 63 хувь нь даац олон дахин хэтэрсэн байгаагаас Чандмань сумын 140 орчим өрхийн 130,0 мянган толгой мал Алтай, Үенч, Булган, Цэцэг, Дуут, Буянт, Зэрэг, Эрдэнэбүрэн, Мөст суманд, аймгийн нийт сумын 419 өрхийн 356,9 мянган толгой мал зэргэлдээ сумдад, 19 өрхийн 20,4 мянган толгой мал Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан аймгийн хил залгаа сумдад отор нүүдлээр өвөлжиж байна.
Энэ өвлийн цаг агаарын тойм мэдээнээс харахад нийт нутгаар агаарын дундаж температур 9-15 градус хүйтэн, агаарын үнэмлэхүй бага температур 18-26 градус хүйтэн, хөрсний гадаргын дундаж температур 8-15 градус хүйтэн, хөрсний үнэмлэхүй бага температур 21-27 градус хүйтэн байлаа. Чандмань, Дарви сумдад цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан 1-2 см тарлантсан 5 баллын цасан бүрхүүлтэй, бусад судын нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.
А.Бямбасүрэн