Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх эмч бэлтгэх шаардлагатай гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчид “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд хөтөлбөр"-ийг санаачлагчид нь буцаалаа.
Улаанбаатар хотод одоогийн байдлаар 33 мянга 713 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Үүнээс 0-14 насны 3421 хүүхэд байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудал бий. Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжил дутмагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд гудамж талбайгаар чөлөөтэй зорчих, нийтийн тээврийн хэрэгсэл болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд хүндрэл учирдаг. Тиймээс 2020 он хүртэл хэрэгжих “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд хөтөлбөр"-т гэрлэн дохио солигдоход тусгай дуут дохио дугардаг байх, нийтийн тээврийн хэрэгслийн буудал зарлах төхөөрөмжийг бичгээр болон дуут гэсэн хоёр төрөлтэй болгох ажлыг зохион байгуулахаар тусгажээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулгатай буюу налуу зам, цахилгаан шатнаас эхлээд харааны бэрхшээлтэй хүн комьпютерт материал шивэхэд тухайн үгийг нь тодоор дууддаг программ бүхий ажлын байр бий болгох зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.Хөтөлбөрт 2017 онд 50 сая, 2018 оноос жил бүр 100 сая төгрөг зарцуулахаар тусгасан байна.
Тэргүүлэгчдийн зүгээс энэхүү хөтөлбөрийг хангалттай боловсруулаагүй хэмээн үзсэн юм. Тухайлбал, Монгол Улсын дохионы хэлний нэгдсэн стандартыг БСШУСЯ, Стандартчилал, хэмжилзүйн газартай хамтран боловсруулах шаардлагатай гэсэн саналыг Б.Батнасан тэргүүлэгч хэллээ.
Мөн Н.Батсүмбэрэл тэргүүлэгч, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан боловсрол олгох, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Эрүүл мэндийн байгууллагуудын ачааллаас үүдэн энгийн иргэд үйлчилгээ авахад олон хоног хүлээх зэрэг хүндрэлтэй асуудал олон бий. Тиймээс зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай” гэв.
Түүнчлэн хөтөлбөрийг зөвхөн Нийслэлийн нийгмийн халамжийн газар хариуцаж хэрэгжүүлэх боломжгүй тул Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн цагдаагийн газар зэрэг байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай гэдгийг тэргүүлэгчид онцлов.Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон тэргүүлэгчдийн олонх дээр дурьдсан саналуудыг тусган, дахин боловсруулах нь зөв хэмээн үзлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр