Цагаан идээ ховор, үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-12-12 20:55:31
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт цагаан идээний худалдаа хомс, үнэ ханш өндөр байна. Өмнөх жилийн мөн үед кг нь 4000 төгрөгөөр зарагдаж байсан өрмөн тос өнөөдөр буюу Зулын 25-ны өдөр нэг кг нь 10.000 төгрөг хүрч, үнэд оржээ. Мөн сүү нэг литр нь 2500 төгрөг, тараг 3000-3500 төгрөгийн ханштай байна. 

"Зуншлага тааруу байснаас мал тарга тэвээрэг аваагүй, зутруу байсан болохоор сааль сүүгээ барагтай хураагаагүй. Зун болтол цагаан идээ хомс байна байх" хэмээн Эрдэнэцогт сумын малчин н.Сувдмаа хэлэв.
Харин энэ жилийн хувьд махны үнэ харьцангуй хямд байна. Тодруулбал, Өнөөдөр "Дэлгэрэх" хүнсний захад нэг кг нь:
    Ямааны мах 1800-2500 төгрөг
    Хонины мах 2500-3000 төгрөг
    Үхрийн мах 3800-4500 төгрөгөөр зарагдаж байлаа.
                                                                                                                                                     Б.Мөнхзул
Холбоотой мэдээ