БХБЯ "Хүчирхийллийг зогсоож чадна" хөдөлгөөнд нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-07 10:56:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Олон нийтийн байгууллагын уриалгыг төрийн байгууллагуудаас анх удаа БХБЯ дэмжсэна рга хэмжээ хийлээ. Барилга, хот байгуулалтын яамны хамт олон өнөөдөр цагаан тууз зүүж “Охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” хэмээн амлалт өгч “Эрчүүд бид хүчирхийллийг зогсоож чадна” хөдөлгөөнд нэгдлээ.
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 сарын 10-ны өдрийг дуустал 16 хоногийн турш зохион байгуулагддаг. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байна.
Анх 1997 онд Монгол Улсад Хүчирхийллийн эсрэг үндэсний төв энэ үйл ажиллагааг зохион байгуулж байсан бол 2004 оноос иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага энэ аянд нэгдэж эхэлсэн. Энэ хамтын ажиллагаа, түншлэл нь аяны 16 хоногийн хугацаанд өрнөөд зогсдоггүй, хувь хүмүүс, олон нийтийн санаачилга, бүтээлч оролцоог өдөөн сэрээж, шинэ санаа, шинэ стратегиар баяжин, шинэ түншлэл, шинэ хамтын ажиллагааг өрнүүлж, өмнөх үйл ажиллагаа, харилцаа холбоогоо өргөжин тэлэх явдал чухал болоод буйг сүүлийн үед гарч буй хүүхэд хүчирхийлэх бусармаг гэмт хэргүүд олон нийтийн болон төрийн байгууллагуудын анхаарлыг татаад байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ