Булаг шандыг нутгийн иргэдэд хариуцуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ онд аймгийн 11 сумын нутаг дахь 19 булаг шанд, рашааны эхийг 17 сая төгрөгийн хөрөнгөөр хашаа барин хамгаалж, нутгийн иргэд, малчдад хариуцуулан өглөө.
Тодруулбал Есөнзүйл сумын Бага, Шинэ, Тахилтын сэрүүн булаг, Зүүнбаян-Улаан сумын Мөстийн рашаан, Наадмын булаг, Гучин-Ус сумын Цавчир, Хуазан булаг, Богд сумын Эргэн ус, Бөөр, Мөнх харзтай, Бүрд сумын Бурхантын ар, Овоотын булаг, Өлзийт сумын Бөөр, Хархорин сумын Далайн булаг, Хужирт сумын Тахилгат зэрэг булгийг хашиж хамгаалснаар 100 гаруй айл өрхийн хүн ам, малын усан хангамжийг сайжруулах боломжтой болж байна. Хашин булгийг хамгаалах, тордох, орчныг цэвэрлэх ажлыг ойролцоох нутгийн малчид хариуцан авч явах юм.
Булгийн эхийг хашиж хамгаалж, тохижуулснаар булаг бохирдохгүй, булгийн эх тасрахгүй мөн малын хөлөөр талхлагдахгүй байх ач холбогдолтой. Тиймээс улсын төсөв, төсөл хөтөлбөрийн хүрээнд жил бүр булаг хаших хөрөнгийг төсөвлөдөг аж.

Б.Батчимэг