"NewsOne" телевизийн хөтлөгч үг хэлэх эрх чөлөөг хамгаалахыг Украины Ерөнхийлөгчөөс шаардлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-05 14:31:43
МОСКВА. /ТАСС/. Үг хэлэх эрх чөлөөг хамгаалахыг Украины “NewsOne” телевизийн сувгийн хөтлөгч Диана Панченко бүх телевизийн сувгийн нэрийн өмнөөс улсынхаа Ерөнхийлөгч Петр Порошенко болон Дотоод хэргийн сайд Арсен Борисович Аваков нараас шаардлаа гэж ТАСС агентлаг мэдээлэв.

“Манай телевизийн байрыг хар баг зүүсэн хүмүүс бүсэлсэн явдалд манай ажилтнууд цочирдсон хэдий ч  эфирээ үргэлжлүүлэн гаргасаар байна. Бидний үг хэлэх эрх чөлөөнд увайгүйгээр халдагчдын эсрэг арга хэмжээ авч, нөхцөл байдлыг шийдвэрлэж өгөхийг Украины Ерөнхийлөгч Петр Порошенко болон Дотоод хэргийн сайд Арсен Борисович Аваковаас шаардаж байна. Бид улс оронд болж буй чухал үйл явдлыг олон нийтэд дамжуулсаар байх болно” гэж хөтлөгч Диана Панченко телевизийн сувгаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Энэ сарын 3-нд Украины “NewsOne” телевизийн байрыг хар багтай үл таних этгээдүүд бүслэн авсан юм. Тэд мэдээллийн бодлогоо өөрчлөхийг тус телевизийн сувгаас шаардаж байгаа аж. Украины Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн Сергей Томиленко энэ явдлыг "олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шахалт үзүүлэх гэсэн оролдлого" гэж нэрлэсэн бол “Украины сонголт- ард түмний эрх” олон нийтийн хөдөлгөөний тэргүүн Виктор Медвечук энэ хэргийг "хууль сахиулах байгууллагын сул дорой байдлын нэгэн тод жишээ"  гэж тодорхойлжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ