Өмнөд Солонгост хөлөг онгоцууд мөргөлдсөний улмаас 13 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-03 12:28:37
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын баруун эрэгт өнөө өглөө загас агнуурын хөлөг онгоц нефть тээвэрлэгч хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас 13 хүн амиа алдсан тухай тус улсын Эргийн харуулын алба мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, Сөүл хотоос баруун зүгт орших Йонхун арлын усанд орон нутгийн цагаар ням гарагийн буюу өнөө өглөөний 6:12 цагт хөлгийн багийн хоёр гишүүнээс гадна 20 хүн тээвэрлэж явсан 9.77 тонн жинтэй загас агнуурын хөлөг онгоц болон 336 тонн жинтэй нефть тээвэрлэгч хөлөг мөргөлдсөнөөр загас агнуурын хөлөг онгоц хөмөрсөн байна. Энэ ослын улмаас хоёр хүн сураггүй болоод байгаа аж. Ослын шалтгаан хараахан тодорхойгүй байна.

Сураггүй байгаа хоёр хүнийг дөрвөн нисдэг тэрэг, 14 завьтай аврагчид эрэн хайж байна.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ